Thursday, June 28, 2012

хаяггүй захидал

Одоогоос 5 жилийн өмнө нэгэн захидал бичээд, цэвэрхэн гэгч нь наагаад цүнхнийхээ ёроолд хийсэн юм. Боломж нь таарвал түүндээ сэмхэн өгнө гэж. Хичээл завсарлааж, ангиас гархад шатны дэргэд тэр минь зогсож байв. Намайг захиа өгвөл тэр минь юу гэж бодох бол, найз нартайгаа уншихгүй байгаа гэж бодсоор байтал орох хонх дуугарч  захиагаа буцааж цүнхлээд ангидаа оров.
Одоо л өгнө дөө гэж бодоод сургуулийн үүдэнд очтол тэр минь намайг хүүлээсэн юм шиг цонхоор хараад байж байв. Гэвч найзууд нь хамт байсан тул жаахан ичээд бас л өгч чадсангүй. Ерөөсөө болъё гэж бодоод нөгөө захиагаа буцааж цүнхлээд гэртээ харив.
Тэр үед би захиагаа өгч чадаагүй ээ. Одоо тэр захидлыг нэхэн уншихад бага насны минь дурсамж нэхэн сэргэх шиг болдог юм. Хэрэв тэр үед би захиагаа өгсөн бол магадгүй өнөөдөр ингэж ганцаараа суухгүй, энэ олон жил шаналж амьдрахгүй л байсан байх.
Хүний тавилан гэдэг сонин юм шүү. Яагаад ч юм түүний тухай бодхоор түүнтэй би заавал уулздаг. Өнөөдөр би ангидаа сууж байтал тэр гэнэт ороод ирсэн. Бүр надтай уулзах гэж, намайг зорьж энэ олон жилийн дараа над дээр ирсэн байв. Тэр намайг сайн мэддэгүй тул би тэрэнтэй зүгээр энгийн найзуудын ёсоор мэндлээд, өнгөрсөн хугацаанд юу хийж байсан, хаана байсныг нь л асуулаа.  Өмнө ньсбид ямар ч холбоогүй байсны зэрэгцээ таарсан ч юу ч ярьж чаддаггүй байсан юм. Би түүний хувьд зүгээр л нэг зүс мэддэг нэгэн. Харин надад бол өөр. Учир нь би түүнд сайнаар зогсохгүй хайртай байсан. Тэр миний бүтээгүй анхны минь хайр.
Одоо  ч гэсэн би боддог юм. Түүнийхээ дэргэд байхсан гэж, ядаж хажуунаас нь харж явахсан гэж. Тэр минь даан ч царайлаг. Хавийн охид түүнийг минь л шохоорхож, зарим нь бүр сэтгэлээ ч илчилдэг. Даан ч би түүнд хэзээ ч үнэн үгээ хэлж чадахгүй нь харамсалтай. Хорвоо яагаад намайг түүнтэй минь заавал ийм учирлаар холбосон юм бол...

No comments:

Post a Comment