Sunday, March 31, 2013

ганцхан өөртөө л...

бусдад биш өөртөө дурал
зөвхөн өөрийнхөө
тэр  гоо үзэсгэлэнд
ганцхан өөрийнхөө
тэр л сайхан бүхэнд
дурлаж амьдар
бусдад шуналгүйгээр
бусдыг буруутгалгүйгээр
ганцхан өөртөө, өөртөө л
дурлаж амьдар
бусдад байхгүй
тэр л нандийн чанар
ганцхан чамд л бий
түүнийгээ олж гарга
чамд бусдыг алмайруулах
тийм л сайхан гоо үзэсгэлэн бий
түүнийгээ олонд таниул
бусдад биш өөртөө
ганцхан өөртөө л
дурлаж амьдар...

No comments:

Post a Comment