Sunday, March 17, 2013

нуурын эрэгт

нуурын эрэгт би ганцаараа
нуурын мандалд туссан тэр царай
миний төрх болов ч
усан доторх тэр хүн
би огтоос биш
нуурын эрэгт би ганцаараа
өөр хэн ч үгүй
нуурын мандалд хөвөх
дарвуулт хөлөг онгоц
намайг авах гэж
хаа нэгтээгээс ирсэн мэт
яг л тэндээ
үргэлж зогсоно
нуурын эрэгт өдөржин суусан ч
өөдөөс минь ширтэх чи
надтай юу ч үл ярьна
гагцхүү миний хөдөлгөөнийг л
нэгд нэгэнгүй давтах чамайг
юу хайж, юуны тухай бодож
дэргэд минь ирсэнийг
хэн ч үл мэднэ

No comments:

Post a Comment