Monday, March 25, 2013

ирсэнгүй...

харлаа би чамайг
нүдээ чилтэл харуулдлаа
хайлаа би чамайг
чи ирсэнгүй
чи минь олдсонгүй
ороод нэг ирэх болов уу гэж
орой бүр чамайг хүлээнэ
эргээд нэг уулзах болов уу гэж
үдэш бүр чамайг харуулдна
ирсэнгүй ээ чи минь
наддаа ирсэнгүй
өдөр ирэх тусам
дүр чинь санаанаас бүдгэрч
хором хормоор чи
 надаас холдох шиг санагдна
би чамайг мартчихвий гэхээс
айна
би чамайг танихаа болихвий гэхээс
өөрийн эрхгүй айна
Чи минь ирсэнгүй ээ...

No comments:

Post a Comment