Monday, February 18, 2013

Тэр намар

Тэр намар
чиний минь үнсэлт шиг 
зөөлөн байсан
тэгээд л би уусчихсан
тэр намар
энгэр задгай хоноход
нэг л дотно дулаахан байсан
тэгээд л би хайлчихсан
харцандаа хайраа нуусан
хонгор чамдаа эрхлэн байж үнсүүлэхдээ
нүдэнд чинь нуугдсан хайрын очыг
хамгийн түрүүнд би харсан
тэгэд л би дурлачихсан
асгарсан навчны эхүүн үнэр
хэзээний танил
чамайг минь санагдуулна
тэгээд л би хоцорчихсон
тэр намар
жил жилийн намраас илүү дулаахан байсан...

No comments:

Post a Comment