Saturday, February 9, 2013

дэргэд нь очихсон

зүгээр л чинийхээ дэргэд очихсон
мөрийг чинь налж суугаад
хичнээн их хайртайгаа хэлэхсэн
зүгээр л чинийхээ дэргэд очихсон
хайр гэдэг хязгааргүй ертөнцөд
ганцхан чамайг хайрласан
би хамгийн азтай эмэгтэй гэж
ганцхан чамдаа хэлэхсэн
дүрийг чинь харах бүрийд догдолдог
тэр л зүрхийг
дэргэд чинь суугаад
ганцхан чамдаа л мэдрүүлэхсэн
зүгээр л чинийхээ дэргэд очихсон
хэлэхийн аргагүй санаж байгаа сэтгэлээ
ганцхан чамдаа мэдрүүлэхсэн
гараас нь чанга гэгч атгаад
хэзээ ч тавихгүй гэж амлахсан
халуун энгэрт нь эрхэлж суухдаа
хайртай гэдгээ ганцхан чамдаа л хэлэхсэн 

No comments:

Post a Comment