Sunday, July 8, 2012

бүсгүй минь

хаяа ч гэсэн уйлж бай
бүсгүй минь
сэтгэлийн мухар дахь уйтгар гунигаа
хэн нэгэнд хэлж бай
сэтгэлээ онгойтол
уудалж бай
шимшрэн уйлах нулимсаа ч
унагаж бай
эмзэг байдаг юм хүний зүрх сэтгэл
хэтэрхий шаналалыг тэсэхгүй ээ
чиний зүрх
бусдаас бүү нуугд бүсгүй минь
ил гарж, хорвоо ертөнцөд
өөрийгөө таниул хонгор минь
алагхан зүрхээ цэцэгсээр гоёод
алтан дэлхийг хайрлаж амьдар
өөр нэгний сэтгэлдээ оруулаад
өнө мөнхөд хайрлаж жарга бүсгүй минь
хайрла, дурла, бас дахин хайрла
энэ л чиний хүчил төрөгч
баярлан хөөрч, булиглан догдол
энэ л чиний сэтгэлийн эм
хонгор минь

No comments:

Post a Comment