Friday, July 6, 2012

ухаарал

ээж минь та миний бурхан
ижий минь та миний шүтээн
хүн бүхнийг наран ээдэг бол
та минь миний ганц наран

та минь намайг хайрлаж
танхил биеийг минь энхрийлж өсгөсөн
тэр их ачийг тань жаахан ч болов хариулбал
үр миний жаргал тэр бус уу

оддоос олон удаа дэргэд минь байж
орчилонд намайг хайрлаж өсгөсөн таны
зэмлэл тань надад сургамж  байдаг
зөөлөн харц тагнь надад өршөөл байдаг

үрээ гэн эхийн тэр сэтгэлийг
үйлийн үрээр умартаж яахан болно
хүүгээ гэх эхийн тэр сэтгэлийг
хүний хүнээр сольж яахан болном

No comments:

Post a Comment