Monday, December 15, 2014

миний галт эрвээхэй
чулуун шалыг товшлон алхаж
чимээгүй ертөнцөд гэрэл авчирна
хүйтэн униарыг үгүй хийж
хүний орчлонгоос халин одно
миний дууч шувуухай
өндөр хаалгыг түлхэн орж
өөрийн ертөнцөд мөрөө үлдээнэ
халуун амьсгаагаар бусдыг төөнөж
харанхуйн эзнийг ирсэнийг зарлана
миний өргөст цэцэг
адаар ширүүн зантай ч
аргадан тунихдаа эмзэгхэн
орчлон ертөнцийн дээвэр
амьд бүхний ноён эцэг
аз жаргалын минь халуун үндэс
миний цорын ганц хайр

No comments:

Post a Comment