Monday, May 2, 2016

...

зүүдээ би чамтайгаа хуваалцсан тэр шөнө
завсар гарах зайгүй халуун байж билээ
зүрхээ чи минь надад өгсөн тэр шөнө
зүггүй саран ч хулгайн харц шидэж амжаагүй ээ
хайртай гэж хэлхэд чинь
зүрх минь цээжиндээ багтаж ядаж байсан
хамгийн дулаан тэврэлтэнд чинь
ханашгүй жаргал тэнд л байсан
одоо ч хэр нь санаж байна
оргилох хүсэл минь чамруу тэмүүлж байна
өнөөдөр ч гэсэн хүсэж байна
өөр хэнд ч би ингэж дурласан удаагүй ээ

No comments:

Post a Comment