Tuesday, February 18, 2014

***

тэнгэр газар хоёр
бие биедээ дурлачихаад
тэртээх толгодыг
өөрсөдийнхөө үрс гэх
тэд хэзээ ч биенээсээ уйддаггүй
тэнгэр газар хоёр
бие биедээ уусчихаад
цагаахан үүлсийг огтхон ч анзаардаггүй
тэд хэзээ ч биенээсээ урваагүй
тэнгэр газрын завсар
олон зүйл амьдардаг ч
тэд ганцхан биесдээ дурлачихаад
өөр хэнд ч урваагүй
тэнгэр газрын энэ агуу хайранд
тэртээх үүлс атаархаж суухдаа
тэнэгхэн бодол толгойд нь орж
жил жилийн зун сэтгэлээ онгойтол асгардаг биз

No comments:

Post a Comment