Saturday, February 18, 2017

***



Хэнээсээ ч эрэх билээ дээ би
Хэнэггүй чамайг яалтай ч бил ээ
Хүрээд ирэх болов уу гэж харуулдсаар
Хэдэн ч сарыг барсан юм бүү мэд
Хаанаасаа  ч хайх билээ дээ би
Хатан зүрхгүй чамайг
Хүний хүнээр орлуулж боломгүй чамд
Хэтэрхий их итгэсэн өөрийгөө яалтай
Зүгээр л суухад
Зүрхнээс зүүгдээд байдаг
Зүйдэлгүй энэ орчилонд
Нүдэнд торох юм алга
Сэтгэлийг чинь хорьж
Зүрхийг чинь аргамж юу гэхэд
Зүг чигээ алдчихаад
Чимээгүй үлдэх юм орь ганцаар
Одоо ер нь больё доо
Орондоо хөрвөөсөөр цөхөрч гүйцлээ
Олоод ирэх хангалттай хугацаа өнгөрсөн ч
Оосор бүчгүй орчлонд
Нэгэнт чи алдуурчээ
Зүрх минь зөнгөөрөө чамайг хүлээнэ
Зүгээр л би зүүдэндээ
Төрхийг чинь ганц хархыг хүснэ

No comments:

Post a Comment