Monday, February 13, 2017

энд...

энд сэтгэл тэмтрэгдэхгүй
эргээд хархад дурсамж үнэртэхгүй
энгүүн хүүрнэлд хүсэл үгүй
эргэж ирхэд нь зүрхэнд багтахгүй
болохгүй гэж бүгдийг хорьно
болчихсон гэж өөрийгөө хүчилнэ
буруу байсныг нь хожим нь ухаарсан ч
будаггүй төрхөнд нь одоо ч шунасаар
тэр тийм нэг хуурамч
тэгсэн хэрнээ өөртөө үнэнч
сэтгэлрүү өнгийхөд хоосон ганцаардал
сэтгэж чаддаг гүн ухаантан
би түүнийг
магтна, матна, мартна
магад намайг хуурсанд нь өширхөнө
би түүнийг
хүснэ, хайрлана, хүлээнэ
магад орхиод явсанд нь гомдно
хаяггүй захидал, хуурамч инээд
бүгдийг нь би өөрт нь буцааж өгнө
чин сэтгэл, хайр, мөрөөдлөө л
чимээгүйхэн би авч үлднэ...

No comments:

Post a Comment