Sunday, August 19, 2012

чамаас явсан өдрийн маргааш
зэвэргэн салхитай хүйтэн байсан
энгэр цээж нэвт салхилахад
бие сэтгэл минь даарч байсан
өмнө нь би хэзээ ч
тэгэж ихээр даарч байгаагүй
гэхдээ би чамруу 
эргэж харахыг хүсээгүй
бээрсэн гараа бариад
чигээрээ
хаашаа ч юм явсан
би эргэж хараагүй

No comments:

Post a Comment