Баярлалаа хайрт минь
Мөстөж хөлдсөн зүрхийг минь ойлгож
Миний дэргэд үлднэ гэж хэлсэнд
Чамдаа баярллаа
Чамайг гомдоох эрх надад байхгүй ч
Чин үнэнчээр хайрлах тушаал надад бий
Тангаргаасаа буцахгүй ээ
Тушаалаа зөрчихгүй
Журамт бүсгүйн үүргийг санаж
Зуу зуун жил ганцхан чамд л дурлъя
Нүүдлийн шувуудад би хайраа дайн явуулъя
Тосоод аваарай
Нүгэлгүй энэ орчлонд үнэн сэтгэлээ
Чамд л би өгье
Хайрлаж яваарай
Мартаж би чадахгүй ээ
Чинийхээ үнэн сэтгэлийг
Магад хэн нэгэн илүү санагдвал
Ганцхан зүрхийг минь битгий орхиорой
No comments:
Post a Comment