чи намайг хэд ноцож, хэд шатдагийг мэдэх үү
чамайг гэх тэр л бодол
чамайг үгүйлэх миний жижигхэн зүрх
чиний дэргэд үүрд байхыг хүссэн тэр л хүслээр
ганцхан хормын дотор хэд ноцож, хэд шатдагийг чи мэдэх үү
холын хол яваагүй хэрнээ
хоёрхон буудлын цаана байгаа хэрнээ
гүйгээд очиж болохгүйгээ мэдсээр байж
зөвхөн чамд л эрхлэх гэсэн тэр л хайраар
ганцхан шөнийн дотор
хэд ноцож, хэд шатдагийг чи мэдэх үү
би чамд ийм л их хайртай
бүхнээ зориулж чадхаар
бүгдийг орхиод ганцхан чам дээр очиж зүрхэлхээр
би чамдаа өөрөөсөө ч илүү хайртай
чи намайг ганцхан өдрийн дотор
хэд ноцож, хэд шатдагийг мэдэх үү
өдрийн наран арай л удаан
ганцхан надаар даажигнаад байгаа мэт санагдаж
хайрт чамдаа чангаас чанга тэврүүлэхсэн гэх хүслээр
чи намайг ганцхан өдрийн дотор
хэд ноцож, хэд шатдагийг мэдэх үү
No comments:
Post a Comment