Tuesday, April 19, 2016

хайртай түүндээ

зүрхэнд ассан халуун бамбарыг
зүгээр ч нэг унтраачихгүй шүү
зүүдлээд сэрхэд дэргэд минь үлдсэн чамайг
зөнгөөр нь бас явуулчихгүй шүү
хайртай гэдэг үгийг
халуу дүүгтэл хэлье
харин чи минь ганцхан
үнэнчээр намайг хайрлаарай
цаг хором бүрд
ганцхан чамайг боддогоо
цаашлаад бас тэгээд
ухаангүй их санадагаа
чамдаа би хэлж чадахгүй ээ
нисчихэж мэднэ
хурын үүлс адил үргэчихэж мэднэ
дэргэдээсээ олсон эрдэнэ ээ
мөнхөд хайрлахыг би хүснэ
дээлэндээ багтаж ядсан хайраа
чамд л зориулахыг хичээнэ
үнэнч байна гэж андгайлъя
үүрд дэргэд чинь үлдэхээ тангаргалъя
чамайг гэх энэ сэтгэл минь
чимээгүй болоод үнэн тул
зөөлөн үгээр анхлан аргадсан шигээ
зөрж буцалгүй үүрд хажууд минь үлдээрэй

No comments:

Post a Comment